Израилыг эсэргүүцэгчид АНУ-ын Конгрессын байр руу халджээ
2023-10-19

Лхагва гарагийн үдэш АНУ-д Палестиныг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар эмх замбараагүй байдал дэгджээ. 

 

NBC агентлагийн мэдээлснээр, эсэргүүцэгчид Капитоли цогцолборын нэг байр руу халдан,орсон бөгөөд удалгүй тэднийг цагдаагийнхан барилгаас шахан гаргаж чадсан гэнэ. Эсэргүүцэгчид Газын зурвас дахь Израилын цэргийн ажиллагааг дуусгах тал дээр Америкийн эрх баригчид ажиллах ёстой хэмээн шаардаж байгаа аж. Түүнчлэн энэ эсэргүүцлийн арга хэмжээний үеэр олон зуун оролцогч саатуулагдаж, зарим нь баривчлагдсан гэж "Энх тайвны төлөөх еврейн дуу хоолой" байгууллага мэдээлсэн байна.

 

Эсэргүүцэгчид 10 дугаар сарын 18-ны үдэш Капитолийн нэгэн барилга руу нэвтэрч, Газын зурвас дахь Израилын армийн үйлдлийг шүүмжилж уриа лоозон хашгирч, Палестины туг далбааг мандуулж байсан аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин