Хятадын эрдэмтэд нүүрсхүчлийн хаягдлыг судлахаар дрон ашиглаж эхэлжээ
2023-10-18

Хятадын эрдэмтэд нүүрсхүчлийн хаягдлыг шинжлэхийн тулд нисэгчгүй нисэх аппарат ашиглаж эхэлжээ. Энэ талаарх мэдээллийг Жэнминь жибао сонин дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын шинжлэх ухааны академийн Агаар мандлын физикийн хүрээлэнгийн эрдэмтэд нүүрсхүчлийн хийн хаягдлыг илүү оновчтой хянахын тулд дрон ашиглаж эхэлжээ. Судлаачдын үзэж байгаагаар, газрын станц, хиймэл дагуулаас илүү дрон хаягдлын өөрчлөлтийг нарийвчлан тогтоож чадах гэнэ.

 

Хүлэмжийн хийг хянахад дрон ашиглах нь шинэлэг арга биш хэдий ч Хятадын эрдэмтэд энэ удаад газрын станцыг дронтой холбож, хяналтын нэгдсэн сүлжээг бий болгожээ. Эхний ээлжийн туршилтыг 2023 оны тавдугаар сард Шэньжэн хотод хийсэн, мэдээлэл цуглуулах тал дээр дронууд давуу талтай гэдгийг харуулсан гэж эрдэмтэд онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин