Америкийн бизнесмен, Х (өмнө нь Твиттер) олон нийтийн сүлжээг Европт хаахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Business Insider мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Цахим үйлчилгээний тухай Европын холбооны хуулийг мөрдөх шаардлагатай байгаа нь Илон Маскад хүндрэл учруулж байгаа гэнэ. "Жилийн өмнө одоо Х гэж нэрлэгдэх болсон Твиттерийг 44 тэрбум доллараар худалдан авсан Тесла группийн тэрбумтан Европын холбоонд олон нийтийн сүлжээгээ хаах боломжийн талаар хэлэлцэж эхэлсэн" гэж эх сурвалж онцолжээ.
Өмнө нь Х сүлжээний эсрэг Европын холбоо мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж байсан бөгөөд энэ нь Х сүлжээг Израил дахь сөргөлдөөнтэй холбоотой хуурамч мэдээлэл түгээсэн эсэхийг тогтоох зорилготой аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |