Лавров: ОХУ, Хойд Солонгосын харилцаа стратегийн түвшинд хүрсэн
2023-10-19

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ОХУ, БНАСАУ-ын харилцаа "стратегийн шинэ түвшинд хүрсэн" гэж үзэж байгаа гэнэ. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл нь саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Орост айлчилж, Владимир Путинтэй уулзсан явдал байсан гэж Лавров үзэж байгаа аж. 

 

"Есдүгээр сарын 13-ны өдөр Ким Жон Ун, Владимир Путин нар түүхэн дээд хэмжээний уулзалт хийсний дараа манай хоёр орны харилцаа шинэ, стратегийн түвшинд хүрсэн гэж итгэлтэй хэлэх боломжтой боллоо" хэмээн Лавров Хойд Солонгосын нийслэлд тус улсын Гадаад хэргийн сайд Цой Сон Хитэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

 

Есдүгээр сард Ким Жон Ун Орост тав хоногийн айлчлал хийсэн юм. Айлчлалынхаа үеэр тэрбээр Владимир Путинтэй уулзаж, тэдний уулзалт дөрвөн цаг үргэлжилж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ГУЙЛГАЧИН ДОЛИГНОГЧИЙН ХЭМЖЭЭНД ОЧЛОО ГЭЭЧ
2023-10-19