ХАМАС, Израилын дайны улмаас хүмүүнлэгийн сүйрэлд хүрсэн Газын зурваст тусламж хүргэхээр АНУ, Египет тохиролцжээ. Энэ талаарх мэдээллийг Блүмберг агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Рафах хилийн шалган нэвтрүүлэх боомтоор дамжуулан Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нийлүүлэхээр тохиролцжээ. Рафах хилийн шалган нэвтрүүлэх боомт нь Египет хяналтдаа байлгадаг, Египет, Газын узрвасын хил дээр байх Рафах хот дахь боомт юм.
Улмаар хоёр тал НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудтай хамтран, үйл ажиллагаагаа уялдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна. Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг урт хугацаагаар үргэлжлүүлнэ гэж хоёр тал онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |