Өмгөөлөгчийн дүр эсгэсэн эр 26 хэрэгт ялалт байгуулжээ
2023-10-18

Кени улсад өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулан, 26 хэрэг дээр үйлчлүүлэгчдийнхээ ашиг сонирхлыг хамгаалсан эрийг баривчилжээ. Түүнийг баривчилсан шалтгаан нь тэрбээр үнэн хэрэгтээ ямар ч хууль, эрхзүйн боловсролгүй нэгэн аж. 

 

The Mirror сонины мэдээлснээр, Кенийн иргэн Мвенда Нджаги өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулан, 26 хэрэг дээр ажиллажээ. Ийнхүү өмгөөлөгчийн дүр эсгэх үед нь нэг ч шүүгч түүнийг хуульч биш гэдгийг олж мэдээгүй аж. Харин Брайан Мвенда Нтвига гэх жинхэнэ өмгөөлөгч бүртгэлээрээ нэвтэрч чадахгүй байна гэж гомдол гаргасны дараа Мвенда Нджагиг дүр эсгэж байсныг нь олж мэдсэн байна. 

 

Ингээд шалгалт хийхэд Нджаги системд нэвтэрч, бүртгэл дэх гэрэл зургийг солиод, хуульзүйн дадлага хийх гэрчилгээ олгох өргөдөл гаргажээ. Харин жинхэнэ Мвенда Ерөнхий прокурорын газар ажилладаг байсан тул дадлагажигч өмгөөлөгчийн гэрчилгээ авах шаардлагагүй, ийм өргөдөл гаргах хэрэггүй байсан гэнэ.

 

Улмаар энэ хэрэг илэрсний дараа Мвенда Нджагиг луйврын хэргээр баривчилсан байна. Түүнийг шүүх хурал хараахан болоогүй ч олон нийт түүнийг дэмжиж байгаа аж. Тэр бүү хэл Кенийн нэгэн бизнесмен хуулийн боловсрол эзэмшээгүй ч 26 хэрэгт ялалт байгуулсныг нь биширч, түүнийг суллах барьцааны мөнгийг өгөхөд бэлэн хэмээн мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголд бүр аймаар:
Монголд бол бүр аймаар байгаа.Наад Кени нөхөр бол Ялалт байгуулаад байж Манай оркууд ямарч боловсролгүй лаларууд нь дээр залраад Улсаа самраад хамаг Татварын мөнгийг дээрэмдчихсэн.Авилгалчид,Томчууд нь луйварчин болчихсон.
2023-10-18
S XN80955877
2023-10-18
Монголд 6-р ангийн боловсролтой наймаачин бөх улсын ерөнхийлөгч болж байсаныг бодвол энэ ч гайгуй хэрэг ээ
2023-10-18
ХА ХА ХА:
ГОЁ УУ
2023-10-18