ХАМАС, Израилын дайнаас үүдэлтэйгээр Газын зурваст дотооддоо шилжилт хөдөлгөөн хийсэн хүмүүсийн тоо нэг саяд хүрчээ. Энэ талаар НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдэгдсэн байна.
Түүнчлэн нөхцөл байдал хүндэрч, ус хомстон, усаар дамждаг өвчин тархах аюултай байгааг НҮБ анхааруулжээ. Хэдийгээр Израил өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим хэсэгт ус нийлүүлэлтийг хэсэгчлэн сэргээсэн ч байлдааны ажиллагааны улмаас ус дамжуулах сувгууд ихээр гэмтсэн, хэвийн ажиллах боломжгүй байгаа аж.
Эргэн сануулахад, 10 дугаар сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израил руу олон мянган пуужин харваснаар Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэн юм. Сөргөлдөөний улмаас Израил 1,4 мянга, харин Палестин 3000 гаруй хүнээ алджээ. ДЭМБ-ын мэдээлснээр, Газын зурваст амиа алдсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |