ФОТО: Дэлхий даяар олон мянган хүн Израилыг эсэргүүцэн жагсав
2023-10-19

Энэ сарын 17-ны үдэш Газын зурвас дахь эмнэлэг пуужингийн цохилтод өртөж, олон зуун хүн амиа алдсан. Эмнэлэгт өвчтөнүүдээс гадна цохилтоос хоргодож, нуугдахаар олон хүн цугласан байх үед ийнхүү пуужингаар цохилт өгснөөр 800 гаруй хүн амиа алдсан юм. 

 

Хоёр тал энэ хэрэгрт нэгнээ буруутгаж байгаа. ХАМАС Израилын армийг пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгдсэн бол Израилын арми мэдэгдэл хийхдээ Израилын нутаг дэвсгэр рүү пуужин харвах гэж байгаад бүтэлгүйтсэн, энэ пуужинг "Исламын жихад" бүлэглэлийн дайчид харвасан гэж онцолж байв. 

 

Газын зурваст дахь эмнэлэгт олон зуун хүн амиа алдсан талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гарсны  дараа Турк, Иордан, Египет, Тунис, Сири, Ливан, Йемен болон өөр олон оронд хүмүүс Израил, АНУ-ын Элчин сайдын яамны гадаа цуглан эсэргүүцлээ илэрхийлэх болсон юм. Хүн амын ихэнх нь ислам шүтдэг орнууд төдийгүй Испани, Герман, АНУ-д ч палестинчуудыг дэмжсэн эсэргүүцэл дэгджээ.

 

Турк, Стамбул

Гэрэл зураг: Getty Images

Израилын Элчин сайдын яамны ойролцоох талбай дээр олон мянган хүн цуглан, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Гэрэл зураг: Getty Images

Израилын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл израилчууд руу халдах эрсдэл өндөр байгаа тул Туркэд байгаа Израилын иргэдийг аль болох яаралтай энэ улсыг орхихыг уриалжээ. 

 

Гэрэл зураг: Getty Images

Израилын консулын газар руу салют шидэж, зарим жагсагч дипломат төлөөлөгчийн газрын нутаг руу нэвтрэхийг завджээ. Улмаар Туркийн цагдаагийнхан жагсагчдын эсрэг усан буу, нулимс асгаруулагч хий ашигласан байна.

 

Гэрэл зураг: Getty Images

Стамбулд Израилын Консулын газар руу дайрснаас гадна Америкийн Макдональдс руу ч халджээ.

 

Ливан, Бейрут

Гэрэл зураг: Getty Images


Бейрутын төвд палестинчуудыг дэмжих арга хэмжээнд олон мянган хүн цуглажээ.

 

Жагсагчдын ихэнх нь гартаа Палестины далбааг барьсан байсан бөгөөд тэд Америкийн Элчин сайдын яамны хашаа руу авирчээ. 

 

Ливанд ихээхэн нөлөөтэй Хезболла бүлэглэл 10 дугаар сарын 18-ны өдрийг "бухимдлын өдөр" болгон зарлаж байв. 

Иорданы баруун эрэг, Рамалла 

Рамаллад жагсагчид цагдаагийнхан руу шатамхай шингэнтэй лонх, чулуу шидэж, зам хаахыг оролджээ.

 

Марокко, Рабат

Мароккогийн нийслэл Рабатад парламентын ойролцоох талбай дээр эсэргүүцлийн жагсаал болж, энэ үеэр жагсагчид Израилын далбааг шатаажээ.

 

Shuud.mn
Сонин хачин
ЖАГСААЛЫГ НЬ ХУЙГААР НЬ БАРИВЧЛААД АЛБАДАН БУЦААЧААЧ ТЭГЭЭЛ АМАР ШДЭЭ
2023-10-19
хуруун чинээ газрын төлөө олон зуун жил байлдлаа. газар ямар чухал вэ гэдгийг харж байна уу хүчтэй улс том газартай байдаг. газрын хэмжээгээр дүгнэдэг угаасаа тийм. см газар ч гадаадад алдаж болохгүй
2023-10-19
хүүхэд хүчиндэж алдаг яргачин лалын шашинтнууд сөнөтүгэй дэлхийгээс зайлцгаа сатаны удам
2023-10-19