Энэ сарын 17-ны үдэш Газын зурвас дахь Аль-Ахли эмнэлэг дээрээс пуужингийн цохилт өгсний улмаас 800 гаруй хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Газын зурваст болсон энэ эмгэнэлтэй хэргийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр олон орон гашуудал зарласан. Мөн Египет улс ч амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн гашуудахаар болжээ.
Коммерсант сонины мэдээлснээр, Египетийн эрх баригчид 10 дугаар сарын 17-ны үдэш Газын зурвас дахь эмнэлэгт өгсөн цохилтын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн гашуудал зарласан байна.
"Баптист эмнэлэгт цохилт өгсний улмаас гэм зэмгүй олон хүний амь нас үрэгдсэнд эмгэнэж, улс орон даяар гурав хоногийн хугацаатай гашуудал зарлах шийдвэрийг Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси гаргалаа" хэмээн Египетийн Ерөнхийлөгчийн захиргаа мэдэгджээ.
Өмнө нь Палестин, Иран, Сири, Ливан, Ирак, Турк гэсэн зургаан орон амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр үндэсний хэмжээний гашуудал зарласан юм.
Эргэн сануулахад, 10 дугаар сарын 17-ны үдэш Газын зурвас дахь эмнэлэгт цохилт өгсний улмаас олон зуун хүн амиа алдсан. Олон улсын хэвлэлүүд холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулахдаа 800 гаруй хүн амиа алдсан гэж байгаа бол Палестины албаны эх сурвалжаад халдлагын улмаас 500 хүн амиа алдсан гэж мэдээлж байгаа юм.
Газ дахь эмнэлэгт цохилт өгсний улмаас 600 хүн амиа алдаж, Палестинд гашуудал зарлав
Г.Бямбасүрэн
Уншиж байна |