Путин, Ши Жинпинийн хэлэлцээрээр Сибирийн хүч-2 дахин бүтэлгүйтэв
2023-10-19

БНХАУ-ын дарга Ши Жинпин Москвад энэ оны гуравдугаар сард айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нартай хэлэлцээ хийж, улмаар олон асуудал хэлэлцсэний дотор Монголоор дайрах хийн хоолойн хэлэлцээрийг бүрэн эцэслэсэн гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байлаа. Харин үүний араас Блүмберг агентлаг мэдээлэхдээ Ши Жинпинь "Сибирийн хүч -2" хийн хоолойн төсөлд татгалзсан хариу өгсөн хэмээж байв. Энэ удаад Путин Хятадад айлчлан, хий нийлүүлэх шинэ гэрээний талаар ярилцсан ч Ши Жинпинь дахин татгалзсан хариу өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Владимир Путин Хятадад хийсэн айлчлал, энэ онд хоёр дахь удаагаа БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй хийсэн хэлэлцээ нь дахиад л Кремль олон жил найдаж байсан гол шийдвэргүй өндөрлөлөө гэж Москва таймс сонин мэдээлжээ. 

 

Хэдийгээр Путин Ши Жинпинийг "хүндэт нөхөр" хэмээн нэрлэж, "Бүс ба зам" төсөл амжилттай байгаад магтаж, хоёр талын харилцааг "томоохон ирээдүй" хүлээж байгаа гэж мэдэгдсэн ч Монголоор дайрч, Хятад руу хий нийлүүлэх "Сибирийн хүч-2" хийн хоолойг барих, Оросоос нэмэлт хий нийлүүлэх гэрээнд Хятадын тал гарын үсэг зураагүй байна.

 

ОХУ-ын эрх баригчид долоон жил гаруй хугацаанд урагшлуулахаар хичээсэн энэ төслийг Путиний айлчлалын эхний өдөр хэлэлцэнэ гэж Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэж байв. Хэдийгээр Путин айлчлалынхаа багт Эрчим хүчний дэд сайд Александр Новак, "Газпром"-ын тэргүүн Алексей Миллер, "Роснефть"-ийн тэргүүн Игорь Сечин гэсэн томоохон албан тушаалтнуудыг багтаан, гэрээ байгуулна гэж итгэл өвөрлөн очсон ч Ши Жинпиний зөвшөөрлийг авч чадсангүй. 

 

Айлчлалын үеэр "Сибирийн хүч-2" хийн хоолойн төсөлтэй холбоотой ямар ч баримт бичиг гарын үсэг зураагүй гэж Дмитрий Песков ТАСС агентлагт мэдээлжээ.

 

Саяхны "бүтэлгүйтэл"

 

Энэ оны тавдугаар сард The Financial Times сонинд "Сибирийн хүч: Хятад улс Путинийг хийн хоолойгоо хүлээхээс аргагүй байдалд оруулж байна" гэсэн нийтлэл гарч байв. Энэ нийтлэлд байр сууриа илэрхийлсэн шинжээчид Хятад улс илүү ашигтай нөхцөлөөр хэлэлцээр хийхийн тулд "Сибирийн хүч-2" хоолойн барилгын ажлыг удаашруулж байгаа хэмээсэн байлаа. 

 

Түүнчлэн, тавдугаар сарын 23-24-нд болсон Оросын Ерөнхий сайд Михаил Мишустиний айлчлалын үеэр Хятад улс хийн хоолойтой холбоотой хэлэлцээрт гарын үсэг зураагүй гэж FT сонин онцолж байв.

 

Олон жил яригдсан "Сибирийн хүч-2" хий дамжуулах хоолой нь Монголын нутгаар дайрч Хятадыг чиглэхээр төлөвлөгдсөн. Хоолойн нийт урт нь ойролцоогоор 6,7 мянган километр байх бөгөөд үүнээс 2,7 мянга нь Оросын нутгаар дамжин өнгөрөхөөр төлөвлөгдсөн. Энэ хоолойн хүчин чадал нь жилд 50 тэрбум куб метр хий шахна гэж төсөлд тусгагджээ. 

 

Хэсэг намжмал байдалд байсан энэ хийн хоолойг барих асуудлыг Хятадын талтай эцэслэн тохиролцсон гэж Владимир Путин Ши Жинпинийг Москвад айлчлах үед, гуравдугаар сарын 21-ний өдөр мэдэгдэж байлаа.

 

"Энэхүү хэлэлцээрийн бараг бүхий л үзүүлэлтүүдийг тохиролцсон. Оросоос 50 тэрбум куб метр хийг найдвартай нийлүүлнэ" гэж Путин мэдэгдэж байв. Хэдийгээр Путин ийн мэдэгдсэн ч баруун хэвлэлүүдээр, Ши Жинпинь шинэ хоолойн барилгын ажлыг зөвшөөрөөгүй, Оросоос нэмэлтээр хий авах тал дээр түтгэлзсэн хариу өгсөн гэсэн мэдээлэл гарч байлаа. 

 

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долдугаар сард мэдэгдэл хийхдээ, 2024 онд хийн хоолойн барилгын ажил эхэлнэ гэж хүлээж байгаагаа онцолж байв. Үүний дараахан, 2022 оны 10 дугаар сард Владимир Путин Оросын эрчим хүчний форумын долоо хоногийн үеэр "Ойрын зорилго бол бид үүнд шаардлагатай дэд бүтцийн гол байгууламжуудыг тодорхойлж, "Сибирийн хүч-2" болон түүний Монголын хэсэг болох "Союз Восток" зэрэг ирээдүйтэй төслүүдийг барьж байгуулах болно" хэмээн мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу
2023-10-25
DR. ADITYA:
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу
2023-10-25
zayat:
unuudur uvur mongol hiigeer dutaagui shuu ! ter baitugai hurdtai hugjij bgaag sn harj avdaa !
2023-10-19
Батэр:
Лалруудаа хужаа оросын хилээ хаачих оо
2023-10-19
Бэлэн нүүрсээ ч ашиглаж чадахгүй хошногдуулж байж их хуцнах:
Бэлэн нүүрсээ ч ашиглаж чадахгүй хошногдуулж байж их хуцнах
2023-10-19
Батэр:
БуутаЙ цэрэг манах уу? Багажтай инженер манах уу?! Хөөрхөн хужаа хавнууд их хуцнаа
2023-10-19
Батэр:
Ашгүй гээд байгаа нөхдүүдэд хэлэхэд хятадуудад туслах аа!! Хүзүүгүй битгий хэл самбарын хүү хүртэл манайхаао дамжуулж өгөөч гэж гуйдаг байсын! Зүгээр л сул мөнгө!!
2023-10-19
Зочин:
АШГШЙ АШГҮЙ.ТЭНЭГ ИВАНУУД МОНГОЛООР ДАЙРАХ ХИЙН ХООЛОЙН ӨРГӨНИЙГ НЭГ КМ ОРЧИМ БНА, ХАМГААЛАЛТЫГ НЬ ОРОСЫН ТАЛ ХАРИУЦНА ГЭЭД ТЭНЭГТЭЭД БАЙЛУУ? БАРАГ Л ТАНК ОРУУЛЖ ХАМГААЛАХ НЬ ХОЛГҮЙ БСАН. ОРУУЛЖ Ч МАГАДГҮЙ Л НӨХДҮҮД Л ДЭЭ!!! ГАЙ ХОЛУУР Л ТОЙРЧ БАЙВАЛ САЙН ДАА!
2023-10-19
Батэр:
БуутаЙ цэрэг манах уу? Багажтай инженер манах уу?! Хөөрхөн хужаа хавнууд их хуцнаа
Болд:
Бид Орос Хятадын хэнийг ч горьдох хэрэггүй. Манай Монгол байглийн арвин нөөцтэй. Өөрсдөө өөрсдийхөө нөөцөө ашиглах хэрэгтэй.Цаг алдаж болохгүй.
2023-10-19
Бэлэн нүүрсээ ч ашиглаж чадахгүй хошногдуулж байж их хуцнах:
Бэлэн нүүрсээ ч ашиглаж чадахгүй хошногдуулж байж их хуцнах
Хятад зөв хариу барьжээ
2023-10-19
Иргэн:
3 тэсээс гарч байгаа өөрсдийн хийгээ хурдан ашиглая
2023-10-19
Халхууд Си даргадаа их баярлаж байнш дээ.
2023-10-19
Ашгүй дээ. Оросын тал баримтлагч Данх,Самараа нар төрөөс зайлчуул илт эсэргүүцэхгүй ч дуугай байгаад байвал Ши дарга таалагдана. Оросоос сайн юм горьдоод худлаа шүү
2023-10-19
зочин:
өвөр монголыг хийгээр хангах болохоор хятад тоохгүй баыхгүй юу даа
2023-10-19
Гай энэ удаа холуур өнгөрөв. Говиос өөрийн хийгээ хурдан гаргамаар байна
2023-10-19
АШГҮЙ АШГҮЙ, ХАЛХЫН ЗАЯА ИХЭЭ ГЭЖ
2023-10-19
Халхууд Си даргадаа их баярлаж байнш дээ.
Хэрэггүй дээ. Нүүрсээ шингэрүүлэх мэтээр өөрт байгаа арвин нөөцөө ашиглах, магадгүй хийн томоохон нөөц дотроосоо хайж олох мэтээр эрчим хүчээр хараат бус байхыг л зоривол өлзийтэй!
2023-10-19
Ashgui dee tegj ch 2 ulsiin havsaand ormoorgui baina
2023-10-19
Си дарга Путинийг илт доош нь хийж байна. Монгол манайх гэж байаа гэсэн үг. Путин ингээд орхихгүй байлгүй дээ, Үүрдийн дайсан, үүрдийн найз гэж байхгүй гэдэг
2023-10-19