Л.Месси найм дахь удаа Алтан бөмбөг шагналыг хүртлээ
Аргентины шигшээ багийн ахлагч Лионел Месси оны эцэст "France Football" сэтгүүлээс гаргадаг дэлхийн шилдэг хөл бөмбөгчний шагнал "Алтан бөмбөг"-ийг найм дахь удаагаа хүртлээ.Түүний хувьд хамгийн сүүлд 2021 онд энэхүү шагналыг хүртэж байжээ.