Солонгосын Koreaboo сайт "Солонгосын түүхэн дэх хамгийн зартай цуврал алуурчдын тухай өгүүлжээ. “Цуврал алуурчин” гэдэг нэр томьёо нь 1976 онд зартай маньяк Тед Бандийн хавтаст хэрэгт анх тэмдэглэгдсэн байдаг. Ихэнх судлаачид цуврал алуурчны төрөлхийн шинж тэмдэг бүр хүүхэд байх үеэс нь илэрдэг хэмээн үздэг. Энэ нь цаашлаад гэр бүлийн хүмүүжил, амьдрах орчин, эцэг эхийн харьцаатай ч холбоотой болдог. Солонгост цуврал аллага үйлдэгчдийн 70 гаруй хувь нь амьдралын түвшин доогуур гэр бүлээс гаралтай байжээ. Ийнхүү та бүхэнд Солонгосын түүхэн дэх хамгийн харгис таван этгээдийн талаар өгүүлж байна.
1. “Black Widow” Нох
Бараг гурван жилийн турш хүн амины хэрэг хийж, олон хүний амийг авч одсон хэдий ч ял шийтгэлээс мултарч байсан этгээд бол НОХ юм. Тэрээр зөвхөн ойр дотныхоо хүмүүсийг алсан байсан бөгөөд сэтгэцийн асар их асуудалтай байсан хэмээн үздэг байна.
НОХ 2011 онд анхны нөхрөө Грамоксон (Паракват гэгддэг) пестицид ашиглан хөнөөсөн бөгөөд цагдаа нар түүний нөхрийн үхлийг амиа хорлосон гэж үзсэн тул эхний ял шийтгэлээс мултарч байжээ. Үүний дараагаар 2012 онд дахин гэрлэсний дараа Ноx хадам ээжийгээ хэрцгийгээр хөнөөж, үүний араас шинэхэн нөхрөө мөн хөнөөсөн байдаг. Мөн үүний дараагаар эмзэг бүлгийн хөвгүүдийг эзэнгүй байшинд хорьж, хүчирхийлэн онц хэрцгийгээр хороодог байсан нь тогтоогдсон аж. Ингэснээр түүнийг 2015 онд баривчилж, бүх насаар нь хорих ял оноожээ.
2. И Чон Жэ
1986-1991 оны хооронд Өмнөд Солонгосын Хуасон хотод 9 эмэгтэйг алсан хүн амины хэрэг нийгмийг маш ихээр цочроож байв. Алуурчин хохирогчдыг хүчиндэж, дараа нь өөрсдийнх нь хувцсаар боомилж алсан байжээ. 30 жилийн турш алуурчны хэн болох нь тогтоогдоогүй байсан бол 2019 оны 9-р сард ДНХ шинжилгээгээр гэмт хэрэгтэн нь 56 настай, И Чүн Жэ болох нь илэрчээ. Гэхдээ алуурчин дээрх хүн амины хэргүүдээр бус хадам эгчээ хүчиндэж, хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон байв. Тэрбээр 1994 оноос хойш хоригдож байгаа бөгөөд шүүх хурлаар дахин 30 эмэгтэйг хүчиндсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн 1986 онд хөнөөгдсөн 9 эмэгтэйгээс гадна дахиад 5 эмэгтэй байгаа гэж цагдаагийн алба мэдэгдээд байна.
3. Жон Нам Гю
1969 онд төрсөн Жон Нам Гю багадаа хүчирхийлэлд өртөж, өсвөр насандаа гадуурхагдаж байсны улмаас гэмт хэрэг үйлдэх болсон гэдэг. Тэрээр 2004 онд аллага үйлдэхдээ хутга, мохоо зэвсэг ашиглан анхны хохирогчоо хөнөөсөн юм. Түүнийг 138 гаруй хүний үхэлд буруутган баривчилсан билээ. Хохирогчдын ихэнхийг бага насны хүүхдүүд эзлэх бөгөөд түүнийг хүмүүс “мангас” хэмээн хочилдог аж. Учир нь тэрээр балчир хүүхдүүдийг мөнгө, чихэр, амттай зүйлсээр хуурч дагуулж яваад хоолойг нь хэрчин, хүн танихын аргагүй болгоод хаядаг аж. Цаашлаад 2006 онд хүний амийг хөнөөх гэж байгаад баригдсан бөгөөд түүнд тухайн үед цаазаар авах ял оноосон боловч 2009 онд амиа хорлож үхсэн байдаг.
4. Өмнөд Солонгосын хамгийн анхны эмэгтэй цуврал алуурчин Ким Сун Жа
Ким Сун Жа 1939 онд төрсөн бөгөөд гурван хүүхдийн ээж байжээ. Идеалист амьдралын хэв маяг нь мөрийтэй тоглоомонд донтож, кабаретаар зочлоход донтсон Сун Жагийн сэтгэлийг бага ч болов тайвшруулав.
Сун Жа 1986 онд хүн амины гэмт хэрэг хийж эхэлсэн бөгөөд хамгийн эхэнд найзыгаа хордуулж, үнэт эдлэлийг нь хулгайлсан байдаг. Түүний удаа дараагийн хүн амины хэрэг 1988 он хүртэл үргэлжилж, нийтдээ таван хүний амийг авч одсон юм. Ингэснээр Сун Жа 1997 онд цаазлагдсан байна.
5. Ёо Ён Чул
Алуурчин Ёо Янг Чул нь их сургуулийн профессор болон түүний эхнэрээс эхлүүлээд ганцхан жилийн дотор хорин хүнийг хөнөөсөн этгээд юм. Тэрээр эхэндээ баян чинээлэг хүмүүс болон туслахуудыг нь өөрийн бай болгодог байсан бол үүний дараагаар эмэгтэйчүүд, биеэ үнэлэгч нар руу шилжсэн байна.
Ёо Ён Чул тухайн хүмүүсийг хамгийн харгис хэрцгийгээр хөнөөсөн бөгөөд тэр ч байтугай эд эрхтнийг нь идэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Түүнд цаазаар авах ял оноосон хэдий ч Солонгос улс цаазаар авах ялыг халж, бүх насаар нь хорих ялаар сольжээ.
Уншиж байна |