Өнгөрсөн долоо хоногт Мексикийн өмнөд хэсгийн Герреро мужид тавдугаар зэрэглэлийн хүчтэй шуурга болж, 43 хүн амиа алдсан тухай тус мужийн захирагч ням гарагт мэдэгдэв. Амиа алдсан иргэдийн 33 нь эрэгтэй, 10 нь эмэгтэй байна гэж амбан захирагч Эвелин Салгадо Пинеда фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Салгадо Пинеда " Акапулкогийн бүсийн оршин суугчдад туслуулахаар 10 мянга орчим цэргийн албан хаагчдыг илгээсэн. Тэд Акапульког орчмыг сэргээхийн тулд амралтгүй ажилласаар байна. Бид хүмүүнлэгийн тусламжийг үр ашигтай түгээх, холбогдох дэмжлэг үзүүлэх, сэргээх үйлчилгээг хийж байна. Мөн 200 жуулчдыг Мехсик хот руу шилжүүлэх ажлыг зохицуулсан” гэжээ.
Уншиж байна |