Өнгөрсөн ням гарагийн үүрээр Флоридагийн Тампа хотын нэгэн гудамжинд буудалцаан болж, хоёр хүн амиа алдаж, 16 хүн шархадсан байна. Тус хэргийн сэжигтэн болох 22 настай залууг баривчилж, хоёрдугаар зэргийн аллага үйлдсэн хэрэгт буруутгажээ.
Тодруулбал, Тампа хотын Ибор гудамжинд баар цэнгээний газарт үйлчлүүлж байсан хоёр бүлэглэлийн хооронд маргаан үүссэний дараа буудалцаан эхэлж, шөнийн 03:00 цагийн үед 14 настай хүү, 22 настай залуу амиа алджээ.
Шархадсан иргэдийн олонх нь 18-27 насныхан байсан бөгөөд таван хүн хөнгөн гэмтэлтэй эмнэлгээс гарсан хэмээн тус хотын холбогдох байгууллагынхан мэдээллээ.
Тампа хотын дарга Жэйн Кастор хэлэхдээ, буун дуу гарах үед Тампа хотын 50 цагдаагийн ажилтан тус газарт очсон. Асуудал гаргасан этгээдийг шат дараалалтай хариуцлага хүлээлгэх болно" гэжээ.