Украин улс сүүлийн жилүүдэд Орос, Зөвлөлттэй холбоотой хөшөө дурсгалыг буулгах, нэрсийг солих ажлыг явуулж, Оростой дайтах болсноос хойш энэ ажлыг эрчимжүүлсэн юм.
Энэ удаад Киев хотын №153 гимназийн нутаг дэвсгэрт байсан суут найрагч Александр Сергеевич Пушкиний цээж баримлыг буулгасан талаар Украины үнэн сонин мэдээлжээ.
Орос болон Зөвлөлтийн түүхтэй холбоотой хөшөө дурсгалыг буулгах, гудамж, талбайн нэрийг өөрчлөх ажил Украинд 2015 онд эхэлсэн. Энэ хүрээнд II Екатерина, Александр Суворов жанжин, найрагч Пушкин, Аугаа их Эх орны дайны баатруудын хөшөөг буулгасаар байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |