Nestle групп хүүхдийн тэжээл үйлдвэрлэдэг Ирландын Аскитон дахь үйлдвэрлэлээ хаахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ нь Хятадад төрөлт буурсантай холбоотой гэж The Mirror мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Аскитон дахь Wyeth Nutrition хүүхдийн тэжээлийн үйлдвэрийг зарах, худалдан авагч олдохгүй бол 2026 оны эхээр үйлдвэрийг хаахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ үйлдвэр Азийн зах зээл рүү экспортод гаргах хүүхдийн тэжээлийг л үйлдвэрлэдэг байна.
Улмаар Хятадад төрөлт буурсан нь тус компанийн борлуулалтад ноцтой нөлөөлж байгаа гэж компани тайлбарлажээ. "2016 онд Хятадад жилд 18 сая хүүхэд мэндэлж байсан бол 2023 онд есөн сая болтлоо эрс буурах төлөвтэй байна" гэж Nestle компанийн мэдэгдэлд онцолжээ.
Үүний зэрэгцээ Хятадад дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний худалдан авалт эрчимтэй өсөж байгаа гэнэ. Улмаар Аскитон дахь үйлдвэрийг хаахаас нэг жилийн өмнө буюу 2025 онд үйлдвэр дэх судалгааны төвийг хаах юм байна. Ингээд энэ үйлдвэр болон үйлдвэрийн судалгааны төвийн ажлыг Хятад болон Швейцар дахь үйлдвэрүүд рүү шилжүүлэх аж. Ийнхүү үйлдвэрийг хааснаар 542 хүн ажилгүй болох гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |