Палестины ХАМАС хөдөлгөөний дайчид 10 дугаар сарын долооны өглөө Израил руу халдаж, олон хүний аминд хүрсний дээр 200 гаруй хүнийг барьцаалсан. Эдгээрээс дөрвөн хүнийг хүмүүнлэгийн үүднээс сулласан бол барьцааны хүмүүсээс 50 нь Израилын халдлагын улмаас амиа алдсан гэж мэдэгдэж байв.
ХАМАС-т барьцаалагдсан хүмүүсийн 50 нь амиа алджээ
Хоёр тал гал зогсоох хэлэлцээрт хүрэхээс нааш ХАМАС олзны хүмүүсийг суллаж чадахгүй гэж Палестины ХАМАС бүлэглэлийн төлөөлөгч Абу Хамид Москвад айлчлах үеэрээ мэдэгдсэн байна. Энэ бүлэглэл иргэдийг суллахыг хүссэн ч одоогоор боломж гарахгүй байна хэмээн мэдэгджээ.
"1948 онд эзлэгдсэн нутаг руу олон зуун иргэн, Палестины төрөл бүрийн бүлэглэлийн олон дайчид орсон. Тэд дараа нь энгийн иргэдийг олноор нь барьцаалсан, тэднийг Газын зурвасаас олох, дараа нь суллахад хугацаа хэрэгтэй байна" хэмээн Абу Хамид мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, олзны хүмүүсийг эрэн хайж суллахын тулд гал зогсоох шаардлагатай гэнэ. Одоо байлдааны ажиллагаа өрнөж байгаагийн улмаас иргэдийг суллах боломжгүй, мөн Израилын бөмбөгдөлтийн улмаас олзны 50 хүн амиа алдсан гэдгийг онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |