Залуус бид жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдөр "Halloween"-ний баяр буюу "Сүнсний баяр"-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Сүнсний баяр нь зүгээр л нэг нүүрээ будаж аймшгийн дүрд хувирдаг өдөр биш ба эртний Кельт үндэстний уламжлалт “Samhain” ургацын баяраас гаралтай, хэдэн мянган жилийн түүхтэй баяр юм. Тэд ургац хураалтын улирал дуусаж, өвөл ирж буйг тэмдэглэдэг байсан ба энэ үеэр газар доорх ертөнц амилж сүнснүүд гарч ирдэг хэмээн үздэг байв. Тиймээс тэднийг айлгахын тулд гал асааж, аймшгийн хувцас өмсдөг байсан нь өдгөө бидний мэдэх Хэллоуины баяр болжээ. Тэгвэл та энэхүү баярын талаар хэр ихийг мэдэх вэ?
1. Halloween 2000 гаруй жилийн настай
Хэллоуин бол Христийн шашнаас ч эртний гэдгийг та мэдэх үү? Арваннэгдүгээр сарын эхээр зохиогддог уг наадам нь намрын ургац хураалтын сүүлчийн өдөр, сүнснүүд хойд ертөнцөөс манай ертөнц рүү шилжсэн үеийг тэмдэглэдэг байсан тул хүмүүс амьд ба сүнсний ертөнцийн хоорондох хөшиг хамгийн нимгэн байсан гэж үздэг байв. Хүмүүс түүдэг гал асааж, хувцас өмсөж, сүнсийг хамгаалдаг байжээ.
2. АНУ-д Halloween-ийн өмнөх оройг Mischief Night гэж нэрлэдэг.
3.АНУ-ын хүнсний ногоо тариаланчид жил бүр “Halloween”-ий баярт зориулан 680 мянга гаруй тонн хулуу тарьдаг аж.
4.АНУ-д “Halloween”-ий баярын урд орой насанд хүрэгчдийн 46 хувь нь хулуу сийлж бэлддэг байна.
5.Энэ жилийн байдлаар тус улсад 5-14 насны 41.2 сая хүүхэд “Trick or treat” гэж хэлэн айлын хаалга тогшино.
6.Одоогийн байдлаар АНУ-д энэ жилийн баярт зориулан 6.9 тэрбум ам.долларын хувцас, хэрэглэл, чихэрийн худалдан авалт хийжээ.
7.Өнгөрсөн оны “Halloween”-ий баярын үеэр аймшгийн кино 255 сая ам.долларын ашиг олжээ.
8.Хэрэв энэ өдөр аалз харвал тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл болдог юм байна. Мөн англичууд цагаан мууртай таарвал тун удахгүй муу ёр биеллээ олж ямар нэгэн таагүй зүйл тохиолдоно гэж итгэдэг ажээ. Тиймээс оройдоо хонх жингэнүүлэн чөтгөрийн сүнсийг үргээж байна хэмээн домнодог аж.
9. Шотланд залуу эрчүүд зөвхөн цав цагаан баг зүүгээд нүүрээ болон бусад биеэ хав хар даавуугаар далдлан айлуудаар зочилдог гэнэ.
10. Энэ өдрийн идээнд алимыг голчилдог бөгөөд алиман чихэр, алимтай ундаа, алимны нухаш, алимтай бялуунууд гол зоог болдог байна.
Уншиж байна |