Израилын армийн хуурай замын цэргүүд 10 дугаар сарын 27-ны шөнө Газын зурвасын нутаг руу орж, ХАМАС хөдөлгөөний эсрэг ажиллагаа гүйцэтгэжээ. Энэ талаар ЦАХАЛ-ын хэвлэлийн алба мэдээлснийг The Jerusalem Post сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдэлснээр, явган цэргийн анги, хуягт техник, 36 дугаар дивизийн инженерийн ангимуд Газын зурвасын нутаг дэвсгэр дээр хэдэн цаг ажиллаж, ХАМАС болон алан хядагч байнуудын эсрэг ажиллагаа явуулжээ. Тэд ажиллагааг дуусгаад энэ нутгаас гарах юм байна.
Үүнээс өмнө, Газын зурвас руу Израилын армийн танкууд орж ажиллагаа гүйцэтгэж байсан юм. Энэ нь байлдааны ажиллагааны дараагийн үед шилжих нөхцөлийг бүрдүүлж байгаатай холбоотой гэж ЦАХАЛ мэдэгдэж байлаа. ЦАХАЛ Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ хүрээнд тухайлсан анги нэгтгэлүүдийг оруулж, ажиллагаа гүйцэтгэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |