Латвид Оросын дугаартай машиныг хураах хууль батлагдав
2023-10-27

Оросын дугаартай автомашинтай Латвид байхыг хориглосон заалт бүхий "Замын хөдөлгөөний тухай" хуулийн нэмэлт өөрчлөлтийг Латвийн парламент баталжээ. Энэ талаар Латвийн парламентын хэвлэлийн алба мэдээлснийг Москва таймс сонин дамжуулсан байна. 

 

Энэ хуульд тусгаснаар, ОХУ-д бүртгэлтэй автомашин эзэмшигчид хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд тээврийн хэрэгслээ Латвид бүртгүүлэх эсвэл Латвийн нутгаас гаргах ёстой аж. Оросын дугаартай машиныг Латвид бүртгүүлээгүй эсвэл Латвиас гаргаагүй бол машиныг хурааж, улсын орлого болгох гэнэ.

 

Ийнхүү хураан авсан машиныг Украинд шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн Оросын дугаартай машиныг хураан авахаас гадна эзэмшигчдэд 750-2000 еврогийн торгууль ногдуулахаар хуулинд тусгажээ. Хуульд заасан энэ хязгаарлалт нь дипломат албаны машинуудад хамааралгүй аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-10-28