Өмнөд Солонгосын залуус цар тахлаас өмнө жил бүр “Halloween” буюу сүнсний баярыг Итэвон дүүрэгт өргөнөөр тэмдэглэдэг байв. Янз бүрээр зүсээ хувилгасан залуус Итэвоны нарийн гудамжуудаар хэсүүчлэн, элдэв урлагийн тоглолт арга хэмжээг үзэн, шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлдэг. Гэвч гурван жилийн өмнө COVID-19 тус улсад гарснаар аливаа олон нийтийн арга хэмжээг хориглож, залуусыг гэрт нь “хорьсон.” Удаан хугацааны дараа анхны задгай талбайн арга хэмжээ өнгөрсөн жилийн энэ үед Halloween-ий баярыг тэмдэглэхээр 100 мянга гаруй хүн Итэвонд цугласан байдаг. Энэ өдөр бол Солонгосчуудын хувьд "Хар өдөр" байсан юм.
159 хүний амийг авч одсон Halloween-ийн эмгэнэлт үйл явдлаас хойш итэвон хөл хөдөлгөөн багатай, эл хуль болсон билээ. Маргааш Halloween-ий баяр болох гэж байна. Иймд Солонгосын засгийн газраас Итэвоны аюулгүй байдлын сайжруулсан арга хэмжээ авч, гудамж талбайгаар цагдаа нарыг эргүүлд гаргажээ.
Ням гарагийн 18.00 цагаас эхлэн цагдаа, гал унтраах ангийн ажилтнууд болон Итэвоныг хариуцсан Ёнсан дүүргийн албаны ажилтнууд, мөн Сөүл хотын метроны ажилчид тус дүүрэгт Итэвон орчмын хөдөлгөөнийг зохицуулахаар ойролцоогоор 3000 орчим төрийн албаны ажилтан, цагдаа, аврах албаныхан лхагва гараг хүртэл ажиллана хэмээн Ёнсан дүүргийн албанаас мэдээллээ
Уншиж байна |