Их Британийн оршин суугч, 104 настай эмэгтэй урт удаан, аз жаргалтай амьдралынхаа нууцын талаар Daily Star сонины сэтгүүлчтэй хуваалцжээ. Челтнем дэх ахмадын асрах байранд амьдардаг Кэтлин Хеммингс 104 насныхаа төрсөн өдрийг гэр бүл, ахмадууд болон ахмадын асрах байрны ажилтнуудын хүрээнд тэмдэглэсэн байна.
Кэтлин 1919 оны 10 дугаар сарын хоёрны өдөр төрсөн, Лондонд өссөн бөгөөд нягтлан бодогчоор ажилладаг байжээ. Тэрбээр залуудаа Ковент-Гарденд бүжиглэж, Хатан хааны дуурийн театрт байнга дуурь, балет үздэг байсан гэнэ.
Урт наслахын тулд ямар дүрэм баримтлах хэрэгтэйг асуухад "Guinness шар айраг уу, нөхөрт битгий гар!" хэмээн хариулсан гэнэ.
Кэтлин Guinness шар айрагт дуртай тул ахмадын асрах байрныхан өндөр настны төрсөн өдрийг мартагдахааргүй тэмдэглэж өгөхөөр Кэтлиний дуртай шар айргийг олноор нь худалдан авсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |