Америкийн тусгайгийнхан Газын зурвас руу давших гэж оролдсон ч бүтэлгүйтэж, хүнд хохирол амсжээ. Энэ талаар Military Watch сэтгүүл мэдээлсэн байна.
"Бидэнд ирсэн мэдээллээр, Газын зурвасд байрлах ХАМАС бүлэглэлийн эсрэг Израилын Батлан хамгаалахын армитай хамтран ажиллагаа гүйцэтгүүлэхээр АНУ тусгай хэлтсийнхнийг илгээжээ. Гэвч тусгайгийнхан хүнд цохилтод орсон байна" хэмээн сэтгүүлд нийтлэгдсэн мэдээлэлд АНУ-ын армийн чөлөөндөө гарсан хурандаа Дуглас Макгрегор өгүүлжээ.
Өмнө нь АНУ Израил руу цэргийн зөвлөхүүдээ илгээсэн, тэдгээр нь Израилын арми байлдааны ажиллагаа төлөвлөхөд зааж сургана гэсэн мэдээлэл гарч байлаа. Гэхдээ эдгээр зөвлөхүүд байлдааны ажиллагаанд оролцохгүй гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдэж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |