Номхон далайн, Японы эрэг орчимд ОХУ-ын ачаа тээврийн хөлөг онгоцонд дэлбэрэлт болжээ. Энэ талаарх мэдээллийг SHOT хэвлэл мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын "Сароник бриз" тээврийн хөлөг онгоц дээр засварын ажил хийгдэж байсан бөгөөд энэ үеэр осол гарч, дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас хөлөг онгоцны ажилтан гэмтэж, газар дээрээ нас баржээ.
"Сароник бриз" тээврийн хөлөг онгоц нь ОХУ-ын Владивостокийн "Дальрифер" компанид харьяалагддаг, Япон, Агнуурын болон Беренгийн тэнгисээр төрөл бүрийн ачаа зөөдөг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |