Роналду: Миний хамгийн том мөрөөдөл биелсэнгүй
Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду багийнхаа ялагдлын талаар тайлбар хийжээ. Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Португалийн баг Мароккод 0:1 харьцаагаар хожигдсон юм.
Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду багийнхаа ялагдлын талаар тайлбар хийжээ. Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Португалийн баг Мароккод 0:1 харьцаагаар хожигдсон юм.
Твиттерийн ажилтнууд компанийн талаарх нууц мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн тохиолдолд тэднийг шүүхэд өгнө гэж Илон Маск мэдэгджээ. Тэрбээр шинэ журмыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах шаардлагатай баримт бичгийг бүх ажилтандаа илгээсэн гэж The Verge мэдээлсэн байна.
"Хэрэг үүсгэх зургаан үндэслэлийг бичсэн байсан. Төсөөлж ч чадахгүй юм, Забайкальскийн 40 настай аюулгүйн ажилтан нухацтай царай гаргаад би Зеленскийг хэрхэн зүүдэлсэн талаарх миний сториг үзэж байсан юм байх даа?" хэмээн Лосев хэвлэлийнхэнд ярьжээ.
Европарламентын дэд дарга асан Ева Кайли болон өөр гурван улс төрч Катартай холбоотой авлигын хэрэгт сэжиглэгдэн хоригджээ. Энэ талаар шүүхийн байгууллагаас авсан эх сурвалжтайгаар AFP мэдээлсэн байна.
ОХУ-д эзлэгдсэн Луганск мужийн нутаг дэвсгэр дээр Оросын эрх баригчид нутгийн оршин суугчдыг албадан дайчлах ажиллагаагаа өргөжүүлж байгаа талаар Украины албаны этгээдүүд мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.
Перугийн шинэ ерөнхийлөгч болон засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал Перуд газар авч, олныг хамарсан үймээн дэгджээ. Жагсагчид ерөнхийлөгч асан Кастильог суллахыг шаардаж байгаа талаар МИР24 мэдээлсэн байна.
БНХАУ-ын дарга асан Зян Зэминий чандарыг ням гарагт Хятадын дорнод зүгт байх Янжы голд цутгах хэсэгт оршоожээ. Энэ талаар Хятадын төв телевиз мэдээлсэн байна.
Саудын Арабт хоёр километр өндөртэй барилга барихаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ барилга Дубайн 828 метр өндөртэй Бурж Халифаас хэд дахин өндөр барилга болно гэж Middle East business intelligence сонин мэдэлжээ.
Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Бразилийн шигшээ баг хасагдсаны дараа багийн довтлогч Неймар олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан хөгжөөн дэмжигчдэдээ ханджээ.
Хятадын эрх баригчид олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны дараа хатуу хязгаарлалтын арга хэмжээгээ зөөлрүүлж эхэлснийг олон улсад өндрөөр үнэлж байгаа юм. Тухайлбал, ОУВС-ийн захирал Кристалина Георгиева энэхүү алхам нь "бүс нутгийн эдийн засгийг дээшлүүлэхэд чухал алхам" хэмээн онцолжээ.
Мария ханиа олохоор танилцах сайтад бүртгүүлэх гээд олон л арга хэрэглэжээ. Харин гадуур кафед танилцах зэрэг уламжлалт арга түүнд тохирсонгүй, тэрбээр маш их ажилтай тул олон нийтийн газруудаар нэг их яваад байдаггүй гэнэ. Ингээд Мария зар байршуулах санаа гаргажээ.
"Реал" болон Португалийн шигшээ багийн хагас хамгаалагч асан Луиш Фигу үндэсний шигшээ багийнх нь ерөнхий дасгалжуулагч Фернанду Сантуш Криштиану Мароккотой тоглох үеэр нөөцөнд суулгах шийдвэр гаргасанд сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлжээ. Харин Сантуш баг нь ялагдсаны дараа мэдэгдэл хийхдээ багийн бүрэлдэхүүнийг сонгохдоо гаргасан шийдвэртээ харамсахгүй байгаа хэмээж байв.
Катар-2022 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаарх мэдээлэл бэлтгэж байсан өөр нэг сэтгүүлч нас баржээ. Катарын "Аль-Касс" телевизийн гэрэл зурагчин сурвалжлагч Халид аль-Мисслам нас барсныг тус телевиз мэдээлсэн байна.
Ираны "Трактор", "Рах-Ахан" клубүүдэд хамгаалагч байсан Амир Наср-Азадиниг олон нийтийн эсэргүүцэлд оролцсон хэргээр цаазын ял оноожээ. Энэ талаар Iran Wire сонин мэдээлсэн байна.
Одоогоос 34 жилийн тэртээ Локербигийн дээгүүр нисэж явсан PanAm агаарын тээврийн компанийн онгоцыг сөнөөсөн бөмбөгийг хийсэн Ливийн иргэнийг АНУ-д баривчилжээ. Энэ талаар Шотландын эрх баригчид мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна.
Тэрбээр ням гарагт ВВС агентлагт ярилцлага өгөхдөө, Их Британи Олон улсын эрүүгийн шүүхийг дэмжсэн, гэхдээ Украин болон бусад түншийн хамтаар дайны буруутнуудыг хариуцлагад татах илүү үр дүнтэй системийг бий болгох зорилготой байгаагаа онцолжээ.
Сүүлийн үед Украины талаас дроны халдлага нэмэгдэж байгаа бөгөөд ОХУ-ын Зэвсэгт хүчин ойрын үед энэ халдлагад хариу өгч, өөрсдөд нь байгаа бүхий л төрлийн зэвсгээр цохилт өгч магадгүй гэж The Guardian сонины тоймч Саймон Тисдалл бичжээ.
Францад 12 дугаар сарын 10-ны шөнө дэгдсэн эмх замбараагүй байдлын үеэр 170 хүн саатуулагдсанаас 80 хүнийг цааш үргэлжлүүлэн хорихоор болжээ. Коммерсант агентлагийн мэдээлснээр, цагдаагийнхны саатуулсан хүмүүс дунд насанд хүрээгүй 23 хүн байсан гэнэ. Саатуулагдсан хүмүүсийг цагдаагийнхны шаардлагыг дагаагүй, үймээн самуун дэгдээсэн, тэсэрч дэлбэрэх бодис хадгалсан хэмээн буруутгаж байгаа аж.
Өдгөө 47 настай Маэзава 2021 онд Оросын "Союз" хөлгөөр олон улсын сансрын станц руу нисэж байсан бөгөөд одоо дахин сансарыг зорьж, dearMoon нэртэй төслийн хүрээнд сар руу явна хэмээн найдаж байгаа талаар ВВС мэдээлсэн байна. Энэ нислэг долоо хоног үргэлжлэхээр төлөвлөжээ.
Шинэ киног чухам хэн найруулах талаар Жеки Чан тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Анхны "Оргил цаг" кино 1998, хоёр дахь нь 2001 онд, гурав дахь нь 2007 онд гарч байлаа. Ийнхүү хамгийн сүүлийн анги гарснаас 15 жилийн дараа "Оргил цаг" киног дахин бүтээх ажил эхлэхээр болжээ. Өмнөх гурван киноны гол дүрүүдийг Жеки Чан болон Крис Такер нар бүтээж байлаа. Одоо Жеки Чан 68 нас, харин Крис Такер 51 настай юм.