Ши Жинпинь Саудын Арабт айлчилна
БНХАУ-ын дарга Ши Жинпинь өнөөдөр Саудын Арабыг зорино гэж South China Morning Post сонин мэдээлжээ. Энэ айлчлал нь Хятад болон Персийн булангийн орнуудын дээд хэмжээний уулзалттай холбоотой аж.
БНХАУ-ын дарга Ши Жинпинь өнөөдөр Саудын Арабыг зорино гэж South China Morning Post сонин мэдээлжээ. Энэ айлчлал нь Хятад болон Персийн булангийн орнуудын дээд хэмжээний уулзалттай холбоотой аж.
Энд дуулгахад, ВВС агентлаг 2012 оноос эхлэн оны хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйг тодруулах болсон юм. Энэ оноос жагсаалт гаргах болсон нь Энэтхэгт болж, дэлхий дахиныг цочроосон үйл явдалтай холбоотой. Тухайн үед Энэтхэгийн Дели хотод автобусанд явж байсан 22 настай эмэгтэйг жолоочийн хамт нийт зургаан хүн хүчирхийлж, хамт явж байсан эрийг нь зодсон хэрэг гарсан. Хүчирхийлэгчдийн нэг нь саатуулагдсан үедээ нас барсан бол тухайн үед насанд хүрээгүй байсан нэг бураатан гурван жилийн хорих ял авч, үлдсэн дөрөв нь цаазын ял сонсон дүүжлүүлсэн юм.
Их Британийн хаан III Чарльз руу өндөг шидсэн хэрэг дахин гарчээ. Энэ удаад Английн Лутонд хаан руу өндөг нүүлгэсэн бөгөөд өндөг шидсэн залууг цагдаагийнхан саатуулсан талаар Sun сонин мэдээлсэн байна.
Аргентины Ерөнхийлөгч асан Кристина Киршнерийг авлигын хэргээр зургаан жилийн хорих ялаар шүүх шийтгэжээ. Түүнчлэн насан туршдаа төрийн албан тушаал хаших эрхийг нь шүүхээс хассан талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Португалын шигшээ багийн довтлогч Гонсалу Рамуш Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Швейцарын эсрэг тоглохдоо 21 настайдаа хеттрик гүйцэтгэжээ.Энэ талаар Championat мэдээлсэн байна.
"Пари Сен-Жермен" болон Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси 1000 дахь тоглолтоо өчигдөр хийсэн талаар олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна. Тодруулбал, Австралийн шигшээ багтай тоглосон нь түүний хувьд мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавьснаас хойших 1000 дахь тоглолт нь болжээ.
Монголд болсон жагсаалыг Хятадын дэмжлэгтэй гэж тэрбээр үзэх болсонд БНХАУ-ын хийсэн мэдэгдэлтэй ч холбоотой байж мэдэх юм. Оросын ТАСС агентлаг 12 дугаар сарын зургааны өдөр мэдээлэхдээ, БНХАУ руу нүүрс экспортлох үед нүүрс хулгайлсан, авлига авсан хэргийг мөрдөн шалгах тал дээр Монголын Засгийн газар тусламж хүсвэл Хятад туслахад бэлэн хэмээснийг онцолсон юм.
Түүнчлэн энэ хуулиар шашин шүтэх ёсыг нэг мөр хуульчиллаа. Хууль батлагдахаас ч өмнө Индонезид шашингүйн үзлийг хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд иргэд тус улсад зайлшгүй шүтэх ёстой зургаан шашны нэгийг заавал сонгох ёстой байсан аж. Энэ улсын 267 сая хүн амын ихэнх нь ислам шашинтай.
Юүтүбийн хамгийн үзэлт ихтэй бичлэгүүдийн тоонд багтсан энэ үйл явдал гуравдугаар сарын 28-ны өдөр Оскарын шагнал гардуулах үеэр болсон юм. Крис Рок "Шилдэг баримтат кино" ангилалд нэр дэвшигчдийг зарлах үеэрээ Уилл Смитийн эхнэр Жейда Пинкетт-Смитийн богино үсний засалттай холбоотойгоор хошигносон.
Японы East Japan Railway компани Мияги мужид жолоочгүй автобуснуудыг үйлчилгээнд нэвтрүүлжээ. Энэ нь тус улсын хүн ам хөгширч, автобусны жолоочоор ажиллах хүч дутагдаж байгаатай холбоотой аж.
Украин руу халдсаны улмаас Оросын эсрэг барууны орнууд төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьсан. Хэдийгээр Орос хорионд орж, зэвсэг үйлдвэрлэх боломжгүй болно гэж үзэж байсан ч далавчит пуужин үйлдвэрлэсээр байгаа талаар The New York Times сонин мэдээлжээ.
Оросын Курск мужид онгоцны нисэх буудлын ойролцоо дроноор цохилт өгсний улмаас гал түймэр гарсан талаар тус мужийн захирагч Роман Старовойт Телеграм хуудсандаа бичжээ. Түүний мэдээлснээр, газрын тосны нөөцлүүр шатсан бөгөөд энэ галын улмаас хохирсон хүн байхгүй гэнэ.
БНХАУ-ын дарга асан Жян Зэминийг сүүлчийн замд нь үджээ. Тэрээр 11 дүгээр сарын 30-ны өдөр таалал төгссөн юм. Жян Зэминийг сүүлчийн замд нь үдэх ёслол Ардын хурлын их танхимд болсон гэж Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Дэлбэрэлт болсны маргааш өдөр нь Оросын Мөрдөн шалгах хорооны тэргүүн Александр Бастыркин Путинд илтгэхдээ Крымийн гүүрний дэлбэрэлтийн ард Украины тусгай албад болон "алан хядах ажиллагаа гүйцэтгэхэд тусалсан Орос болон гадаадын иргэд байсан" хэмээн онцолж байв. Үүний дараа Орос улс Украины нутаг дэвсгэр даяар өгөх пуужингийн цохилтоо эрс нэмэгдүүлсэн. Харин гүүр дэлбэрсний хариуцлагыг Украин өөр дээрээ аваагүй юм.
АНУ-ын 45 дахь удаагийн Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын туслах асан Жон Болтон 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж магадгүй гэж мэдэгджээ. Энэ нь Дональд Трампыг дахин сонгогдохоос сэргийлэх алхам хэмээн тэрбээр онцолсон байна.
АНУ Украинд олгож буй санхүүгийн дэмжлэгэд аудитын шалгалт оруулахыг шаарджээ. Ийм шаардлагыг АНУ-ын Конгрессын гишүүн Маржори Тейлор Грин шаардан Твиттер хуудсандаа бичсэн байна.
БНАСАУ-ын Солонгосын ардын армийн Ерөнхий штаб Сөүлд болж буй цэргийн сургуулилалтын хариу болгон тэнгисийн зүг артиллерийн цохилт өгөхийг цэргүүддээ тушаажээ. Энэ талаар Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
Өнгөрсөн хоногт Тайвань арлын бүс рүү Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний дөрвөн хөлөг онгоц, 20 нисэх онгоц ойртон ирсэн талаар Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Өнгөрсөн сарын сүүлээр Хятадад ковидын хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн олон нийт жагсаал зохион байгуулж, томоохон хотуудад үймээн дэгдэж байлаа. Үүний дараагаас Хятадын эрх баригчид ковидын хязгаарлалтаа сулруулахаар болсон юм.
Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 12 дугаар сарын тавны өдрийн тоглолтоор Японы баг , Хорватын багтай таарч тоглон хожигдсоноор япончууд тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Энэ ялагдлын дараа Японы шигшээ багийн дасгалжуулагч Хазимэ Мориясу сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцжээ.