Перугийн шинэ ерөнхийлөгч болон засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал Перуд газар авч, олныг хамарсан үймээн дэгджээ. Жагсагчид ерөнхийлөгч асан Кастильог суллахыг шаардаж байгаа талаар МИР24 мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, эсэргүүцэгчид нисэх буудлыг эзлэн авч, нэг терминалыг шатаажээ. Үймээний үеэр нэг хүн амиа алдсан байна. Эсэргүүцэгчид шинэ Ерөнхийлөгч Дина Болуарте болон түүний засгийн газрыг огцрох, үүний дараа ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахыг шаардаж байгаа аж.
Эргэн сануулахад, 12 дугаар сарын долооны өдөр Перугийн ерөнхийлөгч асан Педро Кастильо парламентаа тараахаар болсныг парламент төрийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээн үзэж түүнд импичмент зарласан юм. Ингээд дэд ерөнхийлөгч Дина Болуарте төрийн тэргүүний тангараг өргөсөн бол ерөнхийлөгч асан Кастильо баривчлагдсан. Энэ нь Перуд олныг хамарсан эсэргүүцэл үүсэх шалтгаан болж Кастильог дэмжигчид болон эсэргүүцэгчид хоорондоо мөргөлдөх болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |