ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хятадын ковидын эсрэг бодлогын улмаас таван хүн тутмын нэг нь ажилгүй болжээ
2022-12-12

Хятадын эрх баригчдын баримталж буй ковидын эсрэг бодлогоос болж бага, дунд бизнес ихээхэн хохирол амсаж, таван хүн тутмын нэг нь ажилгүй болсон гэж  The Guardian сонин мэдээлжээ.

 

"Эрх баригчид баримталж буй бодлогоо эрс өөрчлөх болсон нь Хятадад олон жил гараагүй эсэргүүцэлтэй холбоотой байж болзошгүй" хэмээн сонинд онцолсон байна.

 

Хятадын эрх баригчид олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааны дараа хатуу хязгаарлалтын арга хэмжээгээ зөөлрүүлж эхэлснийг олон улсад өндрөөр үнэлж байгаа юм. Тухайлбал, ОУВС-ийн захирал Кристалина Георгиева энэхүү алхам нь "бүс нутгийн эдийн засгийг дээшлүүлэхэд чухал алхам" хэмээн онцолжээ.

 

"Энэ алхам нь Хятадын ард түмэн, эдийн засагт нэн ашигтай, түүнчлэн Ази болон дэлхийн эдийн засагт нөлөөлөх сайн шийдвэр боллоо" хэмээн Георгиева Хуаншань хотод болсон дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин