Катар-2022 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаарх мэдээлэл бэлтгэж байсан өөр нэг сэтгүүлч нас баржээ. Катарын "Аль-Касс" телевизийн гэрэл зурагчин сурвалжлагч Халид аль-Мисслам нас барсныг тус телевиз мэдээлсэн байна.
Үүнээс өмнө, 12 дугаар сарын 10-ны өдөр Катарын ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтын үеэр Америкийн сэтгүүлч 48 настай Грант-Уол нас барсан талаарх мэдээлэл гарсан юм. Грант-Уол Нидерланд, Аргентины шигшээ багуудын тоглолтыг тайлбарлан хүргэж байв. Гэнэт түүний бие муудаж, ухаан алдсан бөгөөд зүрх нь зогссоны улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.
Энэ явдлын дараа Уолын ах Катарт дүү нь нас барсан нь санамсаргүй хэрэг биш хэмээн түүний үхлийг аллага байж болзошгүй гэж сэрдэж байгаагаа илэрхийлсэн байна. Грантыг өмнө нь ижил хүйстнүүдийг дэмжин солонготой футболка өмссөний улмаас цэнгэлдэх хүрээлэн рүү орохыг хориглож байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |