Жеки Чан Red Sea Film Festival кино наадамд оролцох үеэрээ "Оргил цаг" цувралынхаа дөрөв дэх киног бүтээх талаар хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлжээ. Тун удахгүй тэрбээр кино зохиолоо ярилцахын тулд найруулагчтай уулзахаар төлөвлөсөн талаар The Sun мэдээлсэн байна.
Шинэ киног чухам хэн найруулах талаар Жеки Чан тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Анхны "Оргил цаг" кино 1998, хоёр дахь нь 2001 онд, гурав дахь нь 2007 онд гарч байлаа. Ийнхүү хамгийн сүүлийн анги гарснаас 15 жилийн дараа "Оргил цаг" киног дахин бүтээх ажил эхлэхээр болжээ. Өмнөх гурван киноны гол дүрүүдийг Жеки Чан болон Крис Такер нар бүтээж байлаа. Одоо Жеки Чан 68 нас, харин Крис Такер 51 настай юм.
Кино наадмын үеэр Жеки Чан сэтгүүлчидтэй ярилцахдаа тулаант кинонд тоглож, амжилт гарган олон жилийг өнгөрөөсөн, харин цаашдаа хайр дурлалын сэдэвт кинонд тоглохоор төлөвлөж байгаага дуулгажээ. Одоо тэрбээр "эмэгтэйчүүдэд зориулсан" кинонд тоглохоор бэлтгэж байгаа аж.
Г.Бямбасүрэн