ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Илон Маск Твиттерийн талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн ажилтнуудаа шүүхэд өгнө гэж сүрдүүлжээ
2022-12-12

Твиттерийн ажилтнууд компанийн талаарх нууц мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн тохиолдолд тэднийг шүүхэд өгнө гэж Илон Маск мэдэгджээ. Тэрбээр шинэ журмыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах шаардлагатай баримт бичгийг бүх ажилтандаа илгээсэн гэж The Verge мэдээлсэн байна.

 

Энэ баримт бичигт "та ажилд орохдоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мэдээллийг задлахгүй байх заалтыг зориудаар зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх бөгөөд Твиттер танаас хохирлыг нөхөн төлөхийг шаардана" хэмээн тусгажээ.

 

Илон Маск ажилтнууддаа явуулсан энэ баримт бичигт "санаандгүй алдааг" уучлах бол харин зориудаар компанийн нэр хүндэд халдах зорилгоор хэвлэлийнхэн рүү мэдээлэл илгээсэн бол шүүхээр асуудлыг шийднэ гэж онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин