Японы тэрбумтан Юсаку Маэзава ирэх онд SpaceX компанийн "Старшип" сансрын хөлгөөр сар руу аялахдаа найман хүнийг үнэ төлбөргүй авч явна гэж зарлаж байлаа. Тэрбээр өөртэй нь хамт сар руу аялах найман хүнийг зарлажээ.
Өдгөө 47 настай Маэзава 2021 онд Оросын "Союз" хөлгөөр олон улсын сансрын станц руу нисэж байсан бөгөөд одоо дахин сансарыг зорьж, dearMoon нэртэй төслийн хүрээнд сар руу явна хэмээн найдаж байгаа талаар ВВС мэдээлсэн байна. Энэ нислэг долоо хоног үргэлжлэхээр төлөвлөжээ.
Тэрбээр анх энэ аяллынхаа төлөвлөгөөг зарлахдаа өөртэй нь хамт сансарт аялах бүсгүйг хайж байна, дараа нь түүнтэй амьдраала холбоно гэсэн зар түгээж байлаа. Харин хэсэг хугацааны дараа бүсгүйн хайхаа зогсоож, найман хүнийг сар руу үнэ төлбөргүй авч явна гэж 2021 оны гуравдугаар сард зарласан юм. Энэ зараар олон хүн түүнтэй холбогдсоноос найман хүнийг сонгон авчээ.
Ингээд сарны багийн бүрэлдэхүүнд Японы бизнесменээс гадна дараах хүмүүс багтсан байна:
1. АНУ-ын дижей, продюсер Стив Аоки
2. Юүтүбийн од, сансрын тухай блог хийдэг АНУ-ын иргэн Тим Додд
3. Чехийн иргэн, бүжиг дэглээч, уран бүтээлч, зураач Йеми Акинеми
4. Багийн цорын ганц эмэгтэй гишүүн болох Ирландын гэрэл зурагчин Рианон Адам
5. Их Британийн гэрэл зурагчин Карим Илия
6. АНУ-ын кино анйруулагч Брэндлн Холл
7. Энэтхэгийн кино жүжигчин
8. Өмнөд Солонгосын К-рор од Чхве Сын Хён
Мөн хоёр орлон нисэгч байгаа аж. Үндсэн багийн гишүүдийн хэн нэгэн нь сансрын аялалд гарч чадахааргүй болсон тохиолдолд орлох нисэгчид нь Америкийн сноубордчин Кейтлин Фаррингдон, Японы бүжигчин бүсгүй Мию нар байх аж.
Японы бизнесмен Маэзава сар руу хийх нислэгт хэдийг төлсөн талаарх мэдээлэл тодорхойгүй, гэхдээ тэрбээр олон улсын станц руу 12 өдөр нисэхдээ 73 сая доллар төлж байв. Тэрбээр урлагийн цуглуулагч гэдгээрээ алдартай, Форбсын мэдээлснээр, түүний хөрөнгө хоёр тэрбум доллараар үнэлэгддэг аж. Маэзава гэрлэж байгаагүй, харин гурван өөр эмэгтэйгээс гурван хүүхэдтэй болсон гэж Японы хэвлэлүүд мэдээлжээ.
Г.Бямбасүрэн