Европарламентын дэд дарга асан Ева Кайли болон өөр гурван улс төрч Катартай холбоотой авлигын хэрэгт сэжиглэгдэн хоригджээ. Энэ талаар шүүхийн байгууллагаас авсан эх сурвалжтайгаар AFP мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Холбооны Прокурорын газар дөрвөн хүн саатуулсан талаар мэдээлсэн ч эдгээр хүмүүсийн нэрийг зарлагүй байна. "Гэмт бүлэглэл, мөнгө угаасан, авлига авсан" хэрэгт буруутай гэж Брюсселийн шүүх үзэсний дараа тэднийг хорихоор болсон гэнэ.
Шүүхийн байгууллагын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийн дунд Ева Кайли багтаж байгаа гэнэ. Түүнийг Бельгийн цагдаагийнхан баасан гарагийн үдэш баривчлан, гэрт нь нэгжлэг хийхэд "шуудайтай мөнгөнүүд илэрсэн" гэж эх сурвалж өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |