ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Буриадын саятан бүсгүй нөхөр хайн, том самбар дээр зарлал байршуулжээ
2022-12-12

Буриадын нийслэлд байрлуулсан өвөрмөц зарлалын самбар олон нийтийн сүлжээ төдийгүй хэвлэлийнхний анхаарлын төвд оржээ. Энэ самбарын талаар Британийн Dailu Star сонин ч мэдээлсэн байна. Самбар дээр саятан бүсгүй нөхөр хайж байгаа талаарх зарлал байршуулжээ. Олон нийт үүнийг анхаарал татах гэсэн оролдлого хэмээн шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь бүсгүйг өрөвдөж, харин зарим нь дэмжиж байгаа гэнэ. Нөхөр хайж байгаа тухай зарлал байршуулсан Мария Молонова ийм алхам хийх болсон талаараа Номер один сонинд ярьвжээ. 

 

Өдгөө 26 настай Мария Молонова өөрөө л зүтгэж байж ийм амжтилтад хүрсэн гэнэ. Тэрбээр Фейсбүүк дээр найман жил блог хөтөлж, 22,5 мянган дагагчтай  болжээ. Гагцхүү энэ блогийн ачаар Мария байр машинтай болсон гэнэ. Мөн тэрбээр ганцаараа хоёр хүүхдээ өсгөдөг аж. 

 

Мария өмнөх нөхөртэйгээ дунд сургуульд байхдаа танилцжээ. Ингээд эрт гэрлэж, 16 настайдаа анхныхаа хүүхдийг, 17-тойдоо хоёр дахь хүүхдээ төрүүлсэн аж.

 

"18-тайдаа бид гэрлэсэн. Гэрлэлтээ батлуулаад гурван жил хамт амьдраад, дараа нь гэрлэлтээ цуцлуулсан ч удаан хугацаанд хамт байсан. Харилцаагаа аврах гэж хичээсэн. Есөн жилийн туршид хичээсэн ч амжилт олоогүй, тэр намайг зоддог байсан" хэмээн Мария ярьжээ.

 

Жинхэнэ хайраа олохын тулд тэрбээр "Гоонь эр" хэмээх Оросын телевизийн шоунд ч оролцох хүсэлт гаргасан гэнэ. Энэ шоунд чинээлэг ганц бие эрчүүд оролцож, амьдралынхаа ханийг хайдаг аж.

 

"Би анкет бөглөж илгээсэн ч намайг аваагүй. Харин дараа нь "Пятница" сувгаас өөр нэг төсөлд оролцохыг урьсан юм. Энэ шоунд хүнд амьдралтай, задгай явдалтай хүүхнүүдийг оролцуулж амьдралыг нь өөрчилдөг. Энэ миний байдлаас тэс өөр зүйл" хэмээн Мария ярьжээ.

 

Мария ханиа олохоор танилцах сайтад бүртгүүлэх гээд олон л арга хэрэглэжээ. Харин гадуур кафед танилцах зэрэг уламжлалт арга түүнд тохирсонгүй, тэрбээр маш их ажилтай тул олон нийтийн газруудаар нэг их яваад байдаггүй гэнэ. Ингээд Мария зар байршуулах санаа гаргажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Царай муутай буриадыг хэн тоохоо лээ
2022-12-12
баян хүүхнүүдэд насаараа загнуулж дарлуулж амьдрах эр хүн ховор л байх. гэхдээ энэ хүүхэн сайхан сэтгэлтэй хүн байж мэдэх л юм
2022-12-12