ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Саудын Арабт 2000 метр өндөртэй барилга барина
2022-12-12

Саудын Арабт хоёр километр өндөртэй барилга барихаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ барилга Дубайн 828 метр өндөртэй Бурж Халифаас хэд дахин өндөр барилга болно гэж Middle East business intelligence сонин мэдэлжээ. 

 

Асар өндөр барилгыг тус улсын Тусгаар сан барихаар төлөвлөж байгаа гэнэ. Барилгыг Эр-Риядаас хойд зүгт барихаар төлөвлөсөн бөгөөд барилгын талбай 18 кв.км зайг эзлэх аж. Төслийг хэрэгжүүлэхэд таван тэрбум доллар шаардлагатай гэсэн үнэлгээг гүйцэтгэгчид гаргажээ.

 

Түүнчлэн энэ улсын баруун хойд хэсэгт Mirror Line хот  байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Энэ нь өөр хоорондоо явган хүний гарцаар холбогдсон өндөр барилга байх бөгөөд 490 метр өндөртэй эдгээр барилгад таван сая хүн багтах боломжтой гэнэ. Цөлд байгуулж буй энэ хот экологид ээлтэй, автомашин зорчихгүй, хорт хаягдал гарахгүй, дэд бүтэц нь сэргээгдэх эрчим хүчээр ажиллана гэж төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин