Жеймс Клеверли: Путин хариуцлагад татагдах ёстой
2022-12-12

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд дайн өдөөснийхөө төлөө хариуцлагад татагдах ёстой гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли мэдэгджээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

"Хариуцлагыг заавал үүрүүлэх ёстой. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн фронт дахь цэргүүдэд төдийгүй хамгийн дээд удирдлагад ч хамаатай. Владимир Путин гээд буруутай хэн бүхэн хариуцлага хүлээх ёстой" хэмээн Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.

 

Тэрбээр ням гарагт ВВС агентлагт ярилцлага өгөхдөө, Их Британи Олон улсын эрүүгийн шүүхийг дэмжсэн, гэхдээ Украин болон бусад түншийн хамтаар дайны буруутнуудыг хариуцлагад татах илүү үр дүнтэй системийг бий болгох зорилготой байгаагаа онцолжээ.

 

Гэхдээ НАТО Орост заналхийлээгүй, цаашид ч заналхийлэхгүй, учир нь энэ холбоо гишүүн орнуудаа хамгаалах зорилготой гэдгийг цохон тэмдэглэсэн байна. НАТО дайнд татагдан оролцох талаарх үг яриа гагцхүү Владимир Путиний амнаас л гарах болсон гэдгийг тэрбээр онцолжээ.

 

"НАТО сөргөлдөөнд татагдан оролцох шаардлага байхгүй. Ийм зүйл гаргахгүйн төлөө бид хичээж байна" хэмээн Жеймс Клеверли мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн тэрбээр Скай ньюс телевизэд өгсөн ярилцлагадаа Путин Украинтай энхийн хэлэлцээ хийхийг хүсэж байгааг илтгэх ямар ч шинж тэмдэг байхгүйг онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ккк. Мөн ч хамаагүй юм ярих юмаа. Хэн үлдэх, хэн үхэх нь ч тодороогүй байхад. Энэ дайны төгсгөлд Британ арал байх эсэх нь ч тодорхойгүй бн ш дэ.
2022-12-13
Путин гэж гамшиг нэг бнаа
2022-12-12