The Guardian: Путин байгаа цагт хурцадмал байдал намжихгүй
2022-12-12

Сүүлийн үед Украины талаас дроны халдлага нэмэгдэж байгаа бөгөөд ОХУ-ын Зэвсэгт хүчин ойрын үед энэ халдлагад хариу өгч, өөрсдөд нь байгаа бүхий л төрлийн зэвсгээр цохилт өгч магадгүй гэж The Guardian сонины тоймч  Саймон Тисдалл бичжээ. 

 

Ирэх хаврын эхээр Украин дахь байлдааны ажиллагаа хурцдаж болзошгүй хэмээн тэрбээр үзэж байгаа аж. Тэр хүртэл ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтуудаа үргэлжлүүлээд зогсохгүй Владимир Путин дайны бус аргуудыг ч ашиглах магадлал өндөр гэж Саймон Тисдалл онцолсон байна. 

 

Түүнчлэн Путин дипломат тавцанд Украинд хор хохирол учруулахаа үргэлжлүүлнэ гэж тоймч үзэж байгаа аж. Үүний  нэг баталгаа нь Украинд үзүүлэх ээлжит тусламжийг Унгар гацаасан  үйл явдал хэмээн тэрбээр онцолсон байна.

 

"Украиныг эрхшээлдээ оруулахын тулд Киев дээр бөмбөг хаяж чадахгүй гэдгээ Путин оройтож ойлгосон тул тэрбээр дайныг улам "даяаршлынх" болгохоор оролдоно" хэмээн Тисдалл бичжээ.

 

Түүнчлэн, Владимир Путин улс төрд байгаа цагт дайныг дуусгах гэсэн аливаа оролдлого бүтэлгүйтнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Энд дуулгахад, Владимир Путин ирэх онд ОХУ-ын төсвийн гуравны нэгийг дайнд зарцуулахаар төлөвлөсөн талаарх мэдээлэл гарсан. Төсвийн төсөлд зааснаар батлан хамгаалах, аюулгүй байдал болон хууль сахиулах ажиллагаанд есөн их наяд гаруй рублийг 2023 онд зарцуулахаар болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Удахгүй гудамжинд нохой шиг буудуулахаа хүлээгээд айсан л бн даа энэ иван зайлуул
2022-12-12
Уншигч:
Бөгс долоогч авлигач төрийн төрөл бүрийн албан хаагч нарынхаа худал үгэнд итгэснээс болж энэ шар өвгөн орос орноо л сүйрүүллээ, хөрш улсуудаа ч сүйрүүллээ, дэлхий дахин ч хохирч үлдлээ. Тэгэхээр энэ шар чөтгөрийг үтэр түргэн хөөн зайлуулах ёстой бус уу. Нухлуулж дарлуулсаар бүх сүв нь битүүрчихсэн яачихсан тэнэг ард түмэн юм бээ, ёстой гайхмаар. Удах тусам улам л хохирно.
2022-12-12
Зочин:
Украйн одоо хүртэл эзлэгдээгүй юм уу. Долоон голтой чоно юм даа. Орос яагаад анх 4 өдөрт эзлэнэ. Засаг төрдөө дургуй бүх Украйнчууд цэцэг барин угтана гэсэн юм бол???????????????????????????????????????
2022-12-12
Ха ха:
Путин ганцаараа буруутан биш. Бусдын газар нутгыг эзэлж авахыг байнга хүсэж байдаг оросын ард түмэн бас буруутай. Оросуудыг дэмжиж байдаг манай оркууд түмэн буруутай
2022-12-12