Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Канад иргэдээ Беларусиас нэн даруй явахыг зөвлөжээ
2023-02-14

Канадын Гадаад хэргийн яам иргэддээ хандан Беларусь улс руу зорчихтой холбоотой сэрэмжлүүлэг гаргажээ. Энэ талаар ABC News агентлаг дамжуулсан байна. 

 

Тодруулбал, Канадын Гадаад хэргийн яам иргэдээ Беларусь руу зорчихгүй байх, энэ улсад байгаа бол нэн даруй орхин гарахыг зөвлөжээ. Энэ нь Орос, Украины сөргөлдөөнтэй холбоотой хэмээн Гадаад хэргийн яам тайлбарласны дээр Беларусьт Канадын төрийн байгууллага байхгүй, Польш дахь Канадын элчин сайдын яам Беларусьт байгаа иргэддээ консулын үйлчилгээ үзүүлэх боломж хомс гэдгийг анхааруулсан байна. 

 

"Орон нутгийн хуулийг мушгин гуйвуулж ашиглах, Орос, Украины сөргөлдөөн даамжрах эрсдэл өндөр байгаа тул Беларусь руу аливаа байдлаар зорчихоос зайлсхийгээрэй. Та бүхэн Беларусьт байгаа бол өөрсдөө зардлаа гарган энэ улсаас явсан нь зүйтэй" хэмээн Канадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Үүнээс өмнө, Францын Гадаад хэргийн яам иргэдээ Беларусийг нэн адруй орхин гарахыг уриалсан юм. Түүнчлэн Орос дахь АНУ-ын Элчин сайдын яам "хууль бус баривчилгаа, шинээр дайчилгаа зарлагдаж болзошгүй тул" нэн даруй Оросоос явахыг иргэддээ хандан уриалж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин