Румынд 5,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Европ-Газрын дундад тэнгисийн газар хөдлөлт судлалын төв бүртгэжээ. Газар хөдлөлт улмаас хүн хохирсон болон байшин барилга эвдэрсэн талаарх мэдээлэл гараагүй байна.
Румыний Физикийн хөгжлийн Үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, газар хөдлөлт Олтени мужид, 13,2 км гүнд болжээ. Мөн энэ өдөр, Каспийн тэнгист 3,4 магнитудын хүчтэй, Курилийн арлууд орчимд 5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энд дуулгахад, Туркэд голомттой хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт хоёрдугаар сарын зургааны өдөр болсон. Тэр үеэс хойш дэлхий даяар бага хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсээр байгаа бөгөөд тэр дундаа Индонези, Гүрж, Казахстанд ч газар хөдлөлт болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |