Туркийн "Сайн нам"-ын дарга Мерал Акшенер орон сууцны үнэ асар их өссөн энэ үед гадаадын иргэдэд үл хөдлөх хөрөнгө зарахыг хориглох шийдвэр гаргахыг уриалжээ.
"Түрээсийн төлбөр нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүсийг байршуулах асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байна. Ийм үед гадаадын иргэдэд үл хөдлөх хөрөнгө зарах тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Өмнө нь энэ төрлийн уриалга гарч байсан ч Туркийн засгийн газар үүнтэй холбоотой ямар нэг алхам хийгээгүй байгаа гэж эх сурвалж онцолжээ. Туркэд энэ оны нэгдүгээр сард орон сууцны үнэ 8-10 хувиар өссөн бөгөөд жилийн дотор орон сууцны эрэлт 15-20 хувиар нэмэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |