Португали дахь Ромын католик сүмийн 100 гаруй санваартан хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт сэжиглэгдсэн ч сүмд ажилласан хэвээр байгааг тус улсын тусгай мөрдөн шалгах комисс тогтоожээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, 2022 оны нэгдүгээр сараас ажлаа эхэлсэн комисс Португалид сүүлийн 70 жилд 4185 хүүхэд католик сүмийн санваартнуудын бэлгийн хүчирхийллийн золиос болсныг тогтоосон байна. Энэ нь ердөө "мөсөн уулын орой", хохирсон хүүхдийн тоо нь "сүмд бага насны хүүхдийг садар самуунд ашигласан хэргийн бодит хохирогчийн хамгийн бага тоо" хэмээн мөрдөн шалгах комиссын тэргүүн мэдэгджээ.
Мөн 100 гаруй санваартан гэдэг нь ч ойролцоогоор гаргасан тоо аж. Эдгээрээс ихэнх нь сүмд ажилласан хээвэр байгаа, тэдний эсрэг хэрэг үүсгүүлэхээр нэрсийн жагсаалтыг гарган прокурорын газар илгээхээр болжээ. Энэ жагсаалтад багтсан хүмүүс мөрдөн шалгах ажил дуусах хүртэл хүүхдүүд, өсвөр насныхантай ойр ажиллах ёсгүй гэж хууль сахиулагчид үзэж байгаа аж.
Мөрдөн шалгах хорооны дэлгэн тавьсан энэхүү баримт нь "нийгмийг бүхэлд нь цочирдууллаа" хэмээн Португалийн Ерөнхий сайд Антониу Кошта мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |