АНУ-ын Мичиган мужийн Их сургуульд галт зэвсэг ашиглан бусад руу халдсан хэрэг гарчээ. Энэ хэрэг сургуулийн оюутны хотхоны нутагт болсон талаар Детроит Ньюс мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, галт зэвсэг ашиглан бусад руу халдсаны улмаас хэд хэдэн хүн шархадсан, мөн нэг хүн амиа алджээ. Цагдаагийнхан өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
АНУ-д сүүлийн хэдэн сар галт зэвсгээр бусдын амь насанд халдсан хэрэг олон гарч байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л Нью-Йорк хотод сургуулийн орчимд гал нээсэн хэрэг гарч, үүний улмаас хоёр сурагч, нэг насанд хүрсэн хүн шархаджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |