ВВС агентлаг болон Медиазона төсөл дайчилгааны үеэр цэрэгт татагдаж, улмаар Украинд амиа алдсан 1000 гаруй хүний нэрийг олж тогтоожээ. Орост дайчилгаа эхэлснээс хойш ердөө дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байгаа юм.
Дайчлагдсан эрчүүдээс бүрдсэн эхний отрядууд 3-7 хоног бэлтгэлд хамрагдаж, байлдааны тэргүүн шугам руу явж байв. Тэднээс 1082 нь амиа алдсан гэдгийг нээлттэй эх сурвалжууд буюу орон нутгийн эрх баригчдын мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан мэдээллээс цуглуулсан баримтаар сэтгүүлчид олж тогтоожээ. Энэ нь зөвхөн батлагдсан эх сурвалжийн мэдээлэл, бодит байдал дээр амиа алдсан хүмүүсийн тоо үүнээс ч их байж болзошгүйг ВВС, Медиазона онцолсон байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, дайчлагдсан эрчүүдээс амиа алдсан хүмүүсийн 40 хувь нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хойш амиа алдсан байна. Тэдний дунд шинэ жилийн шөнө Донецк мужийн Макеевкад болсон цохилтын үеэр амиа алдсан 109 цэрэг багтаж байгаа аж. Харин тухайн үед ОХУ-ын Батлан хамгаалахын яам энэ цохилтын улмаас 20 хүн амиа алдсан гэж мэдээлж байв.
Харин Оросын цэргийн бие бүрэлдэхүүний нийт хохирлын тухайд, дайн эхэлснээс хойш хоёрдугаар сарын 12-ны өдрийг хүртэл Украинд 14 093 орос цэрэг амиа алдсан гэж ВВС онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |