Азербайжан улс Туркийн Адыяман хотод 1000 чингэлгэн байшин бүхий хотхон байгуулж өгөхөөр болжээ. Энэ талаар Азербайжаны Бизнес, аж үйлдвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Хюсейн Бююкфырат "Анадолу" агентлагт мэдээлсэн байна.
Хюсейн Бююкфыратын өгүүлснээр, Азербайжан улс газар хөдлөлт болсон талаарх мэдээлэл гарсны дараа л Туркэд туслахын тулд бүхий л хүчин чадлаа дайчилж, Азербайжаны бүх байгууллага ах дүүгийн харилцаатай орноо дэмжихээр чармайж байгаа гэнэ. Одоо Туркийн зүүн өмнөд хэсгийн, газар хөдлөлтөд өртсөн хотуудад чингэлгэн сууц байршуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд Адыяман хотод 1000 чингэлэг бүхий хотхон байгуулахаар болсон талаар Бююкфырат өгүүлсэн байна.
Түүнчлэн холбооны шугамаар Турк рүү хүмүүнлэгийн цуваа бүхий 20 ачааны машин хөдөлжээ. Хүмүүнлэгийн ачаанд хүнс, хөнжил, хүүхдүүдэд шаардлагатай эд зүйлс байгаа гэнэ. Энэ цуваа Адыяман хотын Кахта дүүрэг рүү хүрэх бөгөөд энэ дүүрэгт 10 мянган хүн хүнсний хомстолтой байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |