Туркэд газар хөдлөсний улмаас орон гэргүй болсон, хүүхэдтэй 10 гэр бүлийг Азербайжан улс хүлээн авчээ. Тэд Азербайжанд түр хугацаанд амьдарна гэж Андолу агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 10 хүүхэд гэр бүлийн хамт Азербайжанд очсон бөгөөд хүүхдүүдийг Баку дахь Хүүхдийн анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнд байрлуулжээ. Тэдний хамгийн бага нь 11 хоногтой, том нь 14 настай аж. Хүүхдүүд өдрийн туршид эмч нарын хяналтад байж, дараа нь гэр бүлийнхээ хамтаар улсын асрамжийн газар шилжих юм байна.
Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Туркэд амиа алдсан хүний тоо 31 мянгыг давж, олон мянган барилга байшин нурсны улмаас олон мянган хүн орох оронгүй болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |