Хятад улс агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь цахилгаан машины борлуулалтыг дэмжих, энэ хүрээнд хэрэглэгчдэд цахилгаан машин цэнэглэх станцуудыг хүртээмжтэй байлгахын тулд ийм станцыг олноор нь барьж байгуулах зорилтот алхам юм.
Байгальд ээлтэй, орчин бохирдуулахгүй "ногоон" машиныг цэнэглэх станцуудын тоог нэмсээр өдгөө Хятад даяар байгуулсан цэнэглэх станцын тоо 5,5 саяд дөхжээ. Олон нийтэд үйлчлэх цахилгаан станц цэнэглэх станцыг 1,8 саяыг байршуулсан, эдгээрээс 800 мянга нь тогтмол гүйдэлтэй аж. Хувийн цэнэглэх станцын тоог оролцуулвал Хятад даяар ийм станцын тоо 5,4 саяыг давжээ.
Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. 2022 онд сард дунджаар 55 мянган цэнэглэх газруудыг шинээр байгуулж байжээ. Харин энэ онд энэ тоо эрчимтэй нэмэгдсэн бөгөөд энэ нь эрэлттэй холбоотой юм. Учир нь Хятадад 2023 оны нэгдүгээр сард нийт 400 мянга гаруй цахилгаан машин худалдаалагджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |