Европын орнуудын зүгээс Украинд тусламж болгон өгөх Леопард 2 танкийг ашиглахад Украины танкчдыг сургах ажил Польшид эхэлжээ. Энэ талаар Германы DW агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Польшийн зүүн өмнөд хэсэгт байх Свентошув танкийн полигонд Украины 105 танкчин ирсэн сургалтад хамрагдаж байгаа бөгөөд энэ сургалт сар орчим хугацаанд үргэлжлэх аж. Энэ сургалтаар танкийн 21 экипажийн бэлдэх, байлдааны үндсэн танкад засвар үйлчилгээ хийх техникийн мэргэжилтэн бэлтгэх юм байна.
Хоёрдугаар сарын 13-ны өдөр энэ полигон дээр Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда болон Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак нар очсон байна. "Бид украинчуудад зэвсэг, хүмүүлэгийн тусламж үзүүлээд зогсохгүй, эх орноо барууны техникээр хамгаалахад нь туслан тэднийг сургана" хэмээн Дуда цэргийн алба хаагчидтай уулзах үеэрээ мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |