Япон улс АНУ-аас стратегийн болон тактикийн зориулалттай, Tomahawk далавчит пуужин авахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар Японы Ерөнхий сайд мэдэгдсэнийг NHK мэдээлжээ.
АНУ-аас Япон авахаар төлөвлөж буй Tomahawk далавчит пуужингууд нь амдан устгахаас зайлах боломжтой, хамгийн сүүлийн үеийн загварынх байна гэж Японы Ерөнхий сайд Фумио Кисида Парламентын доод танхимын төсвийн комисс дээр үг хэлэхдээ онцолсон байна.
Tomahawk нь усан дороос, усан дээрээс, хуурай замын болон агаараас харвах боломжтой, стратеги, тактикийн зориулалттай, аслын тусгалт, өндөр нарийвчлал бүхий Америкийн далавчит пуужин юм. Энэ пуужин АНУ-ын зэвсэглэлд анх 1983 онд орсон. 2014 оны байдлаар энэ пуужингийн дундаж үнэ 1,45 сая ам.доллар байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |