Хятадад бүтээсэн аяллын хөлөг онгоц 2023 оны тавдугаар сард далайд гаргахаар болжээ. Хятадын анхны аяллын хөлөг онгоц болох Н1508-ыг 2019 оны 10 дугаар сараас эхлэн бүтээж эхэлсэн гэж Синхуа мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, долдугаар сард хөлгийг туршиж, энэ оны эцэс гэхэд онгоцонд нэр өгөөд, худалдан авагчид хүргэх юм байна. Хөлөг онгоцын хүрэх газар болон худалдан авагчийн нэрийг нууцалжээ.
Хятад дотооддоо анх удаа үйлдвэрлэсэн аяллын хөлөг онгоцыг бүтээх ажил 87 хувьтай байгаа аж. Хөлөг онгоцны урт нь 353,6 метр, нийт 215 өрөөтэй гэнэ. Энэ төрлийн хоёр дахь хөлөг онгоцны захиалгыг үйлдвэрлэгч авч, 2022 оны наймдугаар сараас хөлөг онгоц барих ажлыг эхлүүлжээ. Хоёр дахь аяллын хөлөг болох Н1509 2025 онд далайд гарах төлөвлөгөөтэй байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |