Туркэд газар хөдөлснөөс хойш ес дэх өдөр нь өнөөдөр тохиож байна. Олон өдөр өнгөрсний дараа амьд мэнд үлдсэн хүмүүсийг олох магадлал туйлын бага байсан ч аврагчид эрэн хайх, аврах ажлаа үргэлжлүүлж, газар хөдөлснөөс хойш 200 гаруй цагийн дараа амьд хүмүүсийг олж аварсан талаар Туркийн Анадолу агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, газар хөдөлснөөс хойш бараг есөн хоног буюу 212 цагийн дараа нурангин дороос 77 настай эмэгтэйг аврагчид олж, гарган, эмнэлэгт хүргэсэн байна. Үүүнээс хэдхэн цагийн өмнө, 209 цагийн туршид нурангинд даруулсан байсан гэр бүлийн хоёрыг аврагчид аварчээ. Тэд гадаадын иргэд бөгөөд Антакья дахь нурангин дороос тэднийг олж аварсан байна. Тэднийг ийнхүү аврахаас хоёр цагийн өмнө газар хөдлөлт болсноос хойш 207 цагийн дараа Адыяман мужийн олон давхар барилгын нурангин дороос 12 настай хүү эсэн мэнд байхыг олж авран, эмнэлэгт хүргэжээ.
Эргэн сануулахад, Турк, Сирид хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт хоёронтаа болсон юм. Энэ газар хөдлөлтийн улмаас Туркэд амиа алдсан хүний тоо 35 мянгыг даваад байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |